2012-04-21
Уучлах гэдэг ямар сайхан гээч

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хvнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зvйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.

Тэр vед одоо нэрийг нь санахгvй байгаа нэг настай эмэгтэй миний vйлчлvvлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зvйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.

Нэгэн бямба гарагт би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лvv нь бяцхан чулуу нvvлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зvйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогvй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагvй гэдэгт би итгэлтэй байсан ч, бvтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангvй.

Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нvvр лvv нь харж чадахгvй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар боллоо. Нэг цаасан дээр "Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгvй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хvрэлцэнэ гэж бодож байна." гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хvлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв.

Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зvйлгvй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгvй эгцлэн харж инээмсэглэлээ. Сонингоо өгөөд эргэтэл тэр, "Өө, бvр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм." гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: "Хvv минь, би чамаар бахархаж байна" гэж бичсэн байлаа.

Бичсэн: Altnaa | цаг: 15:34 | 7. Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax